Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Устын гол” гэдэг газар урд шөнө 03:16:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг 03:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгджээ.