Том оврын тээврийн хэрэгслүүдийн зогсоолд автомашин шатаж байсныг иргэд унтрааж, галын тархалтаас урьдчилан сэргийлж чаджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын Төв баазын ойролцоох том оврын тээврийн хэрэгслүүдийн зогсоолд Митсубиши Фусо маркийн ачааны автомашин өнөөдөр 15:00 цагт галд өртөж байхад нь тус баазын Засвар үйлчилгээний хэлтсийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайн үед галд өртөж буй тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ 2-3 метрийн зайнд том оврын ачааны автомашинууд байсан аж.