Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж, өнөөдөр /2024.12.11/ шийдвэрээ гаргасан билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял шийтгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн юм.
Тиймээс Ё.Баатарбилэгийг яг одоо Хорих 461 дүгээр анги руу ачих гэж байна.
Анхан шатны шүүхээс түүнд дээрх ялыг оноосон бөгөөд тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байсан учир цагдан хориогүй, нөгөөтээгүүр, Улсын дээд шүүхийн тогтоол гараагүй гэх шалтгаанаар түүнийг цагдан хорих ялыг нь эдлүүлж эхлээгүй байсан юм.