Иргэний үнэмлэхээ гээсэн иргэнийг 30 мянган төгрөгөөр торгосон Улсын бүртгэлийн ажилтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ

Иргэний үнэмлэхээ гээсэн иргэнийг 30 мянган төгрөгөөр торгосон Улсын бүртгэлийн ажилтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ

Иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үндэслэлээр дахин иргэний үнэмлэх авах хүсэлт гаргасан байхад улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд иргэнийг торгож, торгуулиа төлсний дараа иргэний үнэмлэх шинээр олгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх прокурорын гомдлоор хянан хэлэлцээд, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.