Орон нутгийн чиглэлд тавигдах найман чиглэлийн замын хөрөнгө оруулалтыг 2025 оны төсвөөс танажээ

Орон нутгийн чиглэлд тавигдах найман чиглэлийн замын хөрөнгө оруулалтыг 2025 оны төсвөөс танажээ

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хоригийг хүлээн авч, Засгийн газар төсвөөс 2.3 их наядын зардал танахаар болсон билээ. Тэгвэл шинэ төсвийн төсөлд зам тээврийн салбараас 8 төсөл арга хэмжээ бүхий нийт 1 их наяд төгрөгөөр баригдах замын ажлыг хасахаар болжээ. Энэ хүрээнд дараах замуудын бүтээн байгуулалтыг цуцалсан байна.

Зүүн бүс:

  • Хэрлэн-Тосгон-Уул-Халхгол чиглэлийн хатуу хучилттай авто зам 256 км,
  • Буйр нуур нисэх буудлын зам,
  • Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто зам 54 км,

Улаанбаатар:

  • Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх шинэчлэл, 6 гүүрэн байгууламжийн хамт,

Говийн бүс

  • Чойр-Мандалговь чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам,
  • Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 2 дугаар үе шат,
  • Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын төгсгөл 74.2 км зам,

Хангайн бүс:

  • Мянганы замын Батцэнгэл, Их тамир сум чиглэлийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67 км зам,

Төвийн бүс:

  • Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл дөрвөн эгнээ 113.1 км гүүрэн байгууламж, 885.6 у/м

Эндээс харахад, Монгол Улсад үр өгөөжтэй буюу боомтуудад холбогдох хоёр автозамын бүтээн байгуулалтыг хасаж, баригдаж дуусаагүй хоёр автозамыг дуусгах ажлыг хойшлуулжээ.