ХБ-ны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн давахын магадлалыг хэвээр үлдээлээ

ХБ-ны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн давахын магадлалыг хэвээр үлдээлээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж, өнөөдөр /2024.12.11/ шийдвэрээ гаргалаа. 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийн тухайд, 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл тус хэргийг ач холбогдох бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтайгаа нийцэхгүй байна гэж Улсын дээд шүүх үзлээ. Тодруулбал, Анхан шатны шүүх ТУЗ-ийн гишүүдийн холбогдсон хэргийг үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан үйл баримтын дүгнэлт хийгээгүй гэж үзэж, ТУЗ-ийн гишүүдийн холбогдсон хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзсэн байна. 

Мөн 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон "Бэрэн" ХХК-ийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ үйл баримт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж үзсэн. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байна. Тодруулбал, Б.Даажамба, Ж.Оюунчимэг, Б.Махбал, Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг О.Хуягцогт нар байна.