"Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ" гэж УБЦТС-аас мэдээллээ

"Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ" гэж УБЦТС-аас мэдээллээ

Өчигдөр болон өнөөдрийн байдлаар нийслэл хотын ихэнх байршилд цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа талаар УБЦТС ТӨХК-аас мэдээлэв.

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16:30-22:10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалт хийж, УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагджээ. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгчийн хэрэглээг 1-2 цагийн хугацаанд хязгаарласан байна. 

Хязгаарлалтын талаар Диспетчерийн үндэсний төвөөс, "Хэрэглээний бодит ачаалал үүссэн үед системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг шууд хийж байгаа учраас хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье" гэжээ.  Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна гэв.