Хүндийн өргөлтийн дэлхийн аваргад манай таван тамирчин өрсөлдөнө

Хүндийн өргөлтийн дэлхийн аваргад манай таван тамирчин өрсөлдөнө

Бахрайн Улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж байна.

Энэ тэмцээнд 92 орны 471 тамирчин өрсөлдөх бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор таван тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзнэ. Өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга Г.Ануужин өргөлтөө хийнэ. Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин нь М.Анхцэцэг билээ. Тэрбээр 2017, 2019 онд хүрэл, 2021 онд алт (нийлбэр) хоёр мөнгө, 2022 онд мөнгөн медаль хүртэж байв.