Монголын түүхэнд “Бөх гүнж” хэмээн алдаршсан Хотулун (Хотол Цагаан) гүнжийн түүхээс сэдэвлэн алдарт Пуччинигийн бvтээсэн “Турандот” дуурь Лондон хотын Conway Hall театрт энэ сарын 6-нд хоёр удаа тоглолоо.
Лондонгийн Хөгжмийн Академиас зохион байгуулж байгаа уг продакшний дvрvvдийг дэлхийн өнцөг булан бүрээс, тэр дундаа Монголын авьяаслаг залуу дуучид оролцон бvтээжээ. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёлын элч, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль, Great Diplomacy байгууллагууд дэмжиж хамтран ажиллав. Мөн Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа хамтран продюсерласан бөгөөд уг дууриар дамжуулан монгол соёл, урлаг, хувцас хэрэглэл, уран зургаа сурталчлах ба дуурийн олны хэсэгт монголчууд, монгол бөхчүүд, бүжигчид оролцлоо. Түүнчлэн 95 жилийн настай “Conway Hall” театр нь 400 хүний суудалтай бөгөөд тус дуурийн тасалбарын үнэ 20 евро байв.