ДЭМБ: Өмнөд Солонгос, Итали, Иран улсуудад халдвар хурдацтай тархаж байгаа нь санаа зовоож байна

ДЭМБ: Өмнөд Солонгос, Итали, Иран улсуудад халдвар хурдацтай тархаж байгаа нь санаа зовоож байна

БНСУ-ын Батлан хамгаалах төвийн мэдээлснээр өнөөдөр өглөөний байдлаар /2020.03.03/ коронавирусийн халдвар авсан хүний тоо  477-р нэмэгдэж нийт 4812 тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан дийлэнх хүн Тэгү хотын оршин суугч байгаа юм. Түүнчлэн тус улсад нас барсан 28 тохиолдол бүртгэгдээд байна.

БНСУ-аас гадна халдвар хурдацтай тархаж буй Иран улсад 523, Итали улсад 335 тохиолдол бүртгэгдсэн бол БНХАУ-д 125 тохиолдол бүртгэгджээ.

БНХАУ-д өвчлөл намжих төлөвтэй байгаа ч бусад улсуудад хурдацтай тархаж байгаа нь асуудал болж байгаа юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебреяасус "Өмнөд Солонгос, Итали, Иран болон Япон улсад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь бидний санааг ихээхэн зовоож байна.

Одоо тархаж байгаа халдварын тархалтын анхдагч эх сурвалж, халдаагчийг мөшгөн тогтоох боломжтой байгаа. Хэрэв эх үүсвэрийг тогтоох боломжгүй хэмжээнд халдвар тархсан нөхцөлд цар тахлын түвшинд хүрсэн гэдгийг нуулгүйгээр зарлана" гэж хэлжээ.

Одоогийн байдлаар дэлхийн 77 улсад 90927 хүн уг халдвараар өвчлөөд байна.

Эх сурвалж:CNBC