Энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр иргэн О-оос "цагдаагийн алба хаагчийн нэр ашиглан залилан хийгээд байх шиг байна" гэсэн гомдол мэдээлэл иржээ.
Улмаар мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад өмнө нь залилах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгэгдэж байсан Ө гэгч нь хүнсний дэлгүүр, эмийн сан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагуудаар орж, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн болон шаардлага хангаагүй эм зарж байгаа талаар үйлчлүүлсэн иргэдээс гомдол ирсэн байна гэх нэрийдлээр бэлнээр болон харилцах банкны данс ашиглан мөнгө авч байжээ.
Уг этгээд нь урьдчилсан байдлаар нийслэл хотын хэмжээнд худлдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд, ААН байгууллагуудаас 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.