Сүүлийн үед Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын нутгаар баавгай үзэгдэх нь элбэгшсэн.
Мөн 2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хэд хэдэн удаа баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл Гачууртын урд буюу Туул гол, "Хар усан тохой" гэх газар Баянзүрх уулын ард баавгай орж ирсэн байна. Нийслэлийн байгаль орчны газраас "Ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу" хэмээн анхаарууллаа. Түүнчлэн баавгайн талаарх мэдээлэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөлөө.