Украины Засгийн газрын ажиллуулдаг “Хочу жить” төслийн өчигдөр нийтэлсэн мэдээллээр Украинд олзлогдсон Оросын армийн цэргүүдийн 10 хувь нь ОХУ-ын иргэн биш байна.
Тус төслийн мэдээлснээр одоогоор Оросын армийн бүрэлдэхүүнд байгаад Украинд олзлогдсон гадаадын иргэд 55 улсын харьяалалтай бөгөөд тэдний дунд Монгол Улсын иргэд багтжээ. Мөн 2026 оны эхний есөн сард Украины талд олзлогдсон гадаадын иргэдийн тоо 2025 оны бүтэн жилийн хэмжээнээс давсан байна. Шинээр олзлогдсон гадаадын иргэдийн дунд Аргентин, Панам, Парагвай, Перу, Хондурас, Вьетнам болон Монгол Улсын иргэд багтсан гэж “Хочу жить” төсөл мэдээлжээ. ЭНД дарж уншина уу.