Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийг хэлэлцэх хуваарьтай.
Тодруулбал,
- Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 09:00 цагаас,
- Эдийн засгийн байнгын хороо 11:00 цагаас,
- Төсвийн байнгын хороо 14:00 цагаас,
- Эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилэхээр товлосон.
Гэсэн ч өнөөдрийн 14:00 цагийн байдлаар нэг ч байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна.