Хятадын нүүрсний импортод Монгол Улс ОХУ-ыг давж, хоёр дахь том нийлүүлэгч болов

Хятадын нүүрсний импортод Монгол Улс ОХУ-ыг давж, хоёр дахь том нийлүүлэгч болов

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистикт үндэслэсэн “Sxcoal”-ийн мэдээллээр Монгол Улс 2026 оны наймдугаар сард БНХАУ-д 9.81 сая тонн нүүрс нийлүүлжээ.

Ингэснээр Монгол Улс ОХУ-ын 9.2 сая тонн нүүрсний нийлүүлэлтийг давж, Индонезийн 14.42 сая тонн нийлүүлэлтийн дараа Хятадын нүүрсний хоёр дахь том нийлүүлэгч болсон байна. Мөн 2026 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 48.9 хувиар өсөж, 78.39 сая тоннд хүрчээ. Харин ОХУ-ын нийлүүлэлт 10.8 хувиар буурч, 53.15 сая тонн болсон байна. Монголын нүүрсний экспорт өсөхөд БНХАУ-д тэг тариф үйлчилж байгаа, мөн хоёр улсын хоорондын тээврийн зай харьцангуй богино зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Харин ОХУ-ын нүүрс нийлүүлэгчид 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа ч БНХАУ-ын 3-6 хувийн импортын татвартай тулгарч байгаа аж. Түүнчлэн ОХУ-ын Дорнод чиглэлийн төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлын хомсдол, Восточный боомтоос Хятад руу хийх далайн тээврийн зардал оны эхнээс 45.5 хувиар өсөж, тонн тутамд 9.6 ам.долларт хүрсэн нь тус улсын Хятад руу хийх нүүрсний нийлүүлэлтийг хязгаарласан байна.Хятадын нүүрсний импортод Монгол Улс ОХУ-ыг давж, хоёр дахь том нийлүүлэгч болов