Люксембург улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо

Люксембург улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс боллоо

Европ тивийн хамгийн баян улсын нэг гэддэг Люксембург улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгож, дэлхийн анхны үнэ төлбөргүй нийтийн тээврээр үйлчилдэг орон боллоо.

Нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосноор замын түгжрэл багасан, хувийн автомашинууд цөөрч байгаль орчинд ээлтэй үр нөлөөг үзүүлнэ хэмээн тус улсын Засгийн газраас үзэж байгаа юм байна.

Люксембургийн нийтийн тээвэр улсынхаа бүхий л газар нутгийг хамардаг бөгөөд нийтийн тээврийг ажиллуулахад жилд 562 сая ам.доллар зарцуулдаг аж. Харин 46 сая ам.долларын тасалбар борлуулдаг юм байна. Тус улсаас Герман, Франц,  Бельги рүү машинаар ердөө хагас цаг явж хүрдэг байна.

Эх сурвалж:Reuters