ВИДЕО: Улаанбаатарын утааны эсрэг "Амьсгалмаар байна" жагсаалыг хийж буй Ч.Ганжавхланг үл таних этгээд, "ална" гэж сүрдүүлжээ

ВИДЕО: Улаанбаатарын утааны эсрэг "Амьсгалмаар байна" жагсаалыг хийж буй Ч.Ганжавхланг үл таних этгээд, "ална" гэж сүрдүүлжээ

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Үндсэн хуулиар олгосон энэхүү эрхээ эдэлж, иргэн Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг иргэд Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцэж Сүхбаатар талбайд "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг хийж, иргэдийн гарын үсгийг цуглуулж буй. 

Тэгвэл иргэн Ч.Ганжавхлангийн утас руу 8848-2555 дугаараас үл таних этгээд залгаж, түүнийг дарамталсан байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Тус бичлэгт 8848-2555 дугаартай этгээд, "Чи амжихгүй за юу. Яавал чиг яана шүү. Чи өөрийгөө хичээгээд эвтэйхэн амьдарч чадахгүй бол чамайг яавал чиг яаж чадна шүү" хэмээн сүрдүүлэх аж. Харин иргэн Ч.Ганжавхлан, "Алахаар заналхийлсэн хэргийг цагдаад өгнө" гэж мэдэгджээ.

ВИДЕО: