Таван мянга орчим иргэн нийслэл рүү зорчих билет захиалжээ

Таван мянга орчим иргэн нийслэл рүү зорчих билет захиалжээ

Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  түр зогсоох хугацааг гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгасантай холбоотой нийслэлийг чиглэсэн урсгал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ.

Тухайлбал Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 2500-3000 иргэн зорчдог бол зам хаасантай холбоотой урьдчилсан байдлаар 5000 гаруй зорчигч билет захиалсан байна.

Энэ талаар Авто-тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн “Зорчигч тээврийн билет захиалга ихэссэнтэй холбоотой холын аймгууд буюу Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгуудад үндсэн тээврийн хэрэгслээс гадна чиглэл бүрт нэмэлтээр 3-4 тээврийн хэрэгслийг төлөвлөн ажиллаж байна. Зорчигч тээврийн ачаалал ихэссэн ч тасалбар дуусах асуудлыг үүсэхгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.