Утааны эсрэг сонсгол хийхийг 70302 хүн дэмжиж гарын үсгээ зуржээ

Утааны эсрэг сонсгол хийхийг 70302 хүн дэмжиж гарын үсгээ зуржээ

PARLIAMENT.MN цахим хуудсаар "Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжуулцгаая" хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн. 

Тодруулбал, гарын үсэг цуглуулах ажил 2024.11.27 эхэлсэн бөгөөд өнөөдрийн /2024.12.06/ байдлаар 70302 хүн гарын үсгээ зурсан байна. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах бол 70000 иргэний гарын үсгийг цуглуулах шаардлагатай байдаг ажээ.