Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, тандалт, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр /2024.12.06/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд нөлөөллийн үнэлгээний албаны дарга Б.Сувд, "Хүмүүс 24 цагийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг. Гэтэл манай улсын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн дотоод орчинд хавдар үүсгэгч бодис ялгардаг. Халаалт өгөхөөр будаг, дрож, хивсэнцэрүүдээс дэгдэмхий органик нэгдэл агаарт дэгдэж, 7 сартайгаас 4 настай хүүхдүүдийн амьсгалын замаар орж хавдар үүсэхэд нөлөөлдөг гэдгийг тогтоосон судалгаа бий" гэв.