Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон цасны нөлөөгөөр агаарын чанар өмнөх өдрүүдээс бага зэрэг сайжирчээ.
ВИДЕО:
Тодруулбал, өнөө өглөөний /2024.12.06/ 08:30 цагийн байдлаар агаарын чанарын индекс Толгойтод 194, Хайлаастад 137, Баруун дөрвөн замд 124 буюу бага бохирдолтой байна. Тэгвэл өнгөрөгч хоёр хоногт агаарын чанар дунд зэргийн бохирдолтой гарсан болохыг МУИС-ийн мониторингийн албанаас судлан гаргажээ.
Эргэн сануулахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 онд Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн билээ.