Эрт илрүүлэгт хамрагдсан 440 мянган хүний 68 хувьд нь артерийн судас хатуурах эрсдэл илэрчээ

Эрт илрүүлэгт хамрагдсан 440 мянган хүний 68 хувьд нь артерийн судас хатуурах эрсдэл илэрчээ

Монгол Улс 2019 оноос эхлэн эрт илрүүлгийн шинжилгээг иргэн бүрт үнэ төлбөргүй хийдэг болсон. Тэгвэл өнөөдөр /2024.12.06/ АШУҮИС-ийн хурлын танхимд эрт илрүүлгийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэл өглөө. Тэрбээр, 1990-2019 оны нас баралтын тоон мэдээллийг харьцуулахад, зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж байсан байна. Иргэд эдгээр өвчнөөр өвдөхөд нь нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл нь хүний дадал, ёс заншил, агаарын бохирдол. Иргэдийн дунд архи тамхины хэрэглээ өсч, илүүдэл жинтэй эсвэл жин багатай иргэдийн тоо нэмэгдэж байна. Өвчлөлийн тоон мэдээллийг энэ бүхэнтэй холбож, судлах зайлшгүй шаардлагатай.

-6-14 НАСТАЙ ХҮҮХДҮҮДЭД СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БАЙНА ГЭВ-

Эрт илрүүлгийн судалгаагаар 6-14 настай хүүхдүүдэд  сэтгэцийн тулгамдсан асуудал байна. Шүд цоорол гурван хүүхэд тутмын хоёрт нь байна. Зургаан настай хүүхдүүдийн шүд, нүд, зүрх судасны системийн үнэлгээг хийж, хотын 6 настнуудыг хамруулаад эхэлсэн.

-ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН 15 МЯНГНА ХҮНИЙ 80 ХУВЬ НЬ ХОДООДНЫ АРХАГ ҮРЭВСЭЛТЭЙ-

Насанд хүрэгчдэд гарсан үр дүнгээс дурдвал, 440 мянган хүнээс 68.7 хувь нь артерийн судас хатуурах эрсдэлтэй гэдэг дүн гарсан. Дурангийн шинжилгээнд хамрагдсан шаардлага хангасан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй байна. Артерийн даралтын эм уудаг хүн нийт хүн амын 15 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эмээ тогтмол уудаггүй, хяналтад байдаггүй. Ийм учраас нас баралт өндөр байхаас аргагүй. Жороор эмээ авч уух ёстойгоос 85 хувь нь жоргүй, замбараагүй эм ууж байна. Даралт ихсэхээр ямар ч хамаагүй эм ууж байна.

-ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭДЭЭС В ВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ-

Элэгний В вирусийн сэжигтэй тохиолдлын сонирхолтой судалгааны үр дүн гарсан. Тодруулбал, 18-30 насны хүмүүс нийт сэжигтэй тохиолдлын 10 хувийг эзэлж байна. Энэ тоо нийгмийн эрүүл мэнд рүүгээ эргэж харахыг хэлж өгч байна. Вакцинжуулалтыг 1990 оноос хийж эхэлсэн. Гэтэл 1992 оны хүмүүс вакцинжуулалтад хамрагдсан мөртлөө яагаад сэжигтэй тохиолдлоор илрээд байна вэ. Яг халдвар авсныг нь батлах шаардлагатай. Бидний вакцины дархлаа тогтоцын асуудал байгааг харуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн чухал хэсэг. Тиймээс судалгааны ач холбогдол өндөр байна. Судалгааны хүрээнд сүрьеэгийн өвчлөлтэй 137 хүнийг илрүүлсэн. Дахиад л эрсдэлт хүчин зүйл рүүгээ орж байна. Бид энэ өвчний эсрэг 100 жил тэмцээд дийлэхгүй байна вэ. Эрсдэлт хүчин зүйлээ бууруулахгүй бол энэ өвчлөл буурахгүй. Нөгөө л тамхи, архи, хоол тэжээлийн дутагдлын асуудал байна.

-ИРГЭДИЙН ДУНД ИОДЖУУЛСАН ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРСАН-

Хоол тэжээлийн үндэсний зургаа дахь судалгааг хийж дууссан. Энэ судалгаагаар бидний хийсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ чинь үр дүнгүй байна гэдгийг харуулсан. Жишээлбэл, А, Д аминдэмийн асуудал шийдэгдээгүй байна гэсэн. Мөн таргалалтын асуудал шийдэгдээгүй байна. Энэ болгоныг эрдэмтэн судлаачид холбож судлах шаардлагатай. Иоджуулсан давсны хэрэглээ буурсан. Тэгвэл иод дутагдалтай холбоотой эмгэг нэмэгдсэн эсэхийг судлаачид гаргаж ирэх ёстой" гэсэн юм. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө