Цогтцэций сумын сургууль нурсны улмаас цахимаар хичээллэж байсан сурагчдыг хичээллүүлэх байр олжээ

Цогтцэций сумын сургууль нурсны улмаас цахимаар хичээллэж байсан сурагчдыг хичээллүүлэх байр олжээ

2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит 1-р сургуулийн барилгын тааз нурж, хүүхэд гэмтэл авч, сургалтын үйл ажиллагаа тасалдсан хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Гэмтэл авсан хүүхдийн бие хэвийн байгаа бөгөөд сумандаа хэвтэн эмчлүүлж байна. Мөн тус аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс хичээллэх байр, танхимын судалгаа гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. Тухайлбал, Цахимаар хичээллэж байгаа 1-5-р ангийн хичээлийг яаралтай танхимд шилжүүлэхийн тулд Сумын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 10 гаруй объект дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарсан үзлэг хийж, дүгнэлт гарган, танхимын хичээлийг зохион байгуулах боломжтой газруудыг сонгож, шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэр дээр үндэслэн БШУГ болон Цогтцэций сумын 1-р сургуулийн захиргаа танхимын хичээлийг зохион байгуулах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн Сумын Онцгой комисст сумандаа яаралтай ажлын хэсэг байгуулж, үүссэн онцгой нөхцөл байдлыг хэвийн болтол Аймгийн Онцгой комисстойгоо уялдаа холбоотой байж, нягт хамтран ажиллахыг үүрэг болгожээ.