Байлдагч С.Отгончулуун: Жиндээ хүрэхгүй олон жил цэрэгт явж чадахгүй гуниглаж байсан ч хичээсний үр дүнд цэрэг болж, тангарга өргөлөө

Байлдагч С.Отгончулуун: Жиндээ хүрэхгүй олон жил цэрэгт явж чадахгүй гуниглаж байсан ч хичээсний үр дүнд цэрэг болж, тангарга өргөлөө

"Биеийн жин хүрэхгүй" гэх шалтгаанаар цэрэг татлагаас хасагдаж, үүндээ сэтгэл дундуур гуниглаж явсан ч хичээж, жингээ нэмэгдүүлж чадсанаар цэргийн албанд татагдаж, мөрөөдлөө биелүүлсэн" хэмээн хэвлүүхэн ярих хүүг С.Отгончулуун гэнэ.

Тэрбээр Хилийн цэргийн 0252 дугаар ангид цэрэг татлагын хоёрдугаар ээлжээр ирж, хэдхэн хоногийн өмнө "Цэргийн тангарга"-аа өргөжээ. Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаагчдын талаарх элдэв таагүй мэдээлэл үе үе гарч, энэ ч утгаараа залуусын цэргийн алба хаах сонирхол буурсан гэдгийг тодотгох хүмүүс олон байдаг. Тэгвэл цэргийн албанд өөрсдийн хүсэл сонирхлоороо татагдан ирж, цэргийн албаар бахархан омогших залуус ч олон байна. Тэдгээрийн төлөөлөл болсон Хилийн цэргийн 0252 дугаар ангид алба хааж байгаа байлдагчдын хуарангаас бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО: