Германы иргэд хүнсээ нөөцөлж эхэлснээр дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ

Германы иргэд хүнсээ нөөцөлж эхэлснээр дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд Германд коронавирусийн халдвар гарч эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын иргэд хөл хорио тогтохоос сэргийлэн хүнсээ нөөцөлж эхэлжээ.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн мэдээлж буйгаар иргэд лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн цаас, ариутгалын бодис ихээр худалдан авч байгаа гэнэ.

Гэхдээ тус улсад “байгалийн гамшиг, эрсдэл тулгарсан нөхцөлд айл өрхийг 10 хоногийн хүнс, усаа нөөцлөхийг” зөвлөсөн Гамшигтай тэмцэх албаны захирамж байдаг. Германы эх баригчид өвчин гамшгийн хэмжээнд хүрээгүй учир ард иргэдийг тайван, хүлээцтэй байхыг сануулсан байна. Одоогоор тус улсад коронавирусийн 130 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өчигдөр /2020.03.01/ халдварын тоо 51-р нэмэгдсэн нь иргэдийг сэрэмжлэхэд хүргээд байгаа юм.

Эх сурвалж: DWnews