Чэжүд коронавирусийн халдварын гурав дахь тохиолдол бүртгэгдлээ

Чэжүд коронавирусийн халдварын гурав дахь тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-ын Чэжү аралын аялалын бүсэд коронавирусийн халдварын гурав дахь тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал, Дэгү хотоос ирсэн 40 настай эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь өнөөдөр /2020.03.02/ тогтоогджээ. Тус эмэгтэй нь Чэжүд ирээд маш олон хүнтэй харьцжээ. Таксинд суусан, караокед дуулсан гэх мэтээр маш олон газраар явж хүмүүстэй харилцсан байна. 

Бусад хоёр тохиолдлын хувьд мөн Дэгү хотоос иржээ. Тэд цэргийн албан хаагч болон зочид буудалд ажиллаж байсан байна.