Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэхээр төлөвлөж байна

Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэхээр төлөвлөж байна

ГБХНХЯ хуримтлалын сан, улсын төсөв, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж зэрэг гадаад дотоод бүхий л нөөц боломжоор ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэхээр төлөвлөж байна.

Тодруулбал, энэ тухайгаа ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзах үеэрээ тэмдэглэв. Тэрбээр, Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлуулж, иргэдээ орон сууцжуулах бодлого дэвшүүлэн ирэх 4 жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Орон сууцны ипотекийн зээлд анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчид зэрэг зорилтот бүлгээ орлогод нийцсэн орон сууцанд хамруулахаар төлөвлөж байгааг дурдаад, чанартай, хямд үнэтэй орон сууц барихад, уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой уялдуулан хамтран ажиллах боломжийн талаар судалж үзэхийг Элчин сайдаас хүссэн юм.  ХББОСЯ, НЗДТГ хамтарч Улаанбаатарын хот төлөвлөлттэй уялдуулан орон сууцжуулах нэгдсэн төлөвлөлтөө гарган, Элчин сайдад танилцуулах аж. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд сэргээн засах, хөдөлгөөн засал, зэрэг нарийн мэргэшлийн эмч, сувилагч нараа чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцсаныг ГБХНХЯ мэдээлсэн аж.