Түрээсийн төлбөрийг  50 хувиар хөнгөлөхийг дэмжсэн тогтоол гаргахыг шаардлаа

Түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлөхийг дэмжсэн тогтоол гаргахыг шаардлаа

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл” ТББ-аас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлж, алданги тооцохгүй байхыг дэмжсэн тогтоол гаргахыг Засгийн газраас шаардлаа.

Уг тогтоол нь албан ёсны гэрээ хэлцэл, хууль журмын дагуу байх ба түрээс хөнгөлөхөд чиглэсэн татварын болон бусад бодлогын арга хэмжээ авахыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас шаардсан юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат “Шинэ коронавирусийн тархалтаас үүдсэн хөл хорио удаан хугацаанд үргэлжилж байгаа учир худалдаа эрхлэгчдийн орлого хаагдаж, барааны татан авалт хаагдан хүнд байдалтай байна.

Энэ нөхцөлд Засгийн газар болон холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Түрээслүүлэгчид түрээсээ 50 хувь хөнгөлөх хүртэл бид тууштай ажиллана” гэсэн юм.

Тэд шаардлага бүхий хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.