Хойд Солонгос улс өнөөдөр өглөө/2020.03.02/ пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн мэдээлжээ. Өмнөд Солонгосын талаас мэдээлж буйгаар пуужинг Хойд Солонгосын зүүн эрэгт байрлах Вонсан хотоос хөөргөсөн бөгөөд Японы тэнгис гэгддэг БНСУ-ын зүүн тэнгист унасан байна.
АНУ болон Хойд Солонгос улсууд өнгөрсөн оны аравдугаар сард Стокгольм хотод пуужингийн асуудлаар хэлэлцээр хийсэн байдаг. Гэвч Хойд Солонгос улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд пуужин харвасан юм.
Хойд Солонгосд баасан гаригт цэргийн сургуулилалт хийгдсэн бөгөөд тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр сургуулилалтыг хянасаны дараа пуужингийн туршилт хийлээ.
Эх сурвалж: NKnews