БНХАУ-д бэлэглэх "30 мянган хонь"-ноос иргэд, байгууллагын хандиваар 14,846 хонь бүрдээд байна

БНХАУ-д бэлэглэх "30 мянган хонь"-ноос иргэд, байгууллагын хандиваар 14,846 хонь бүрдээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлд Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү шийдвэрийн дараа аймаг орон нутаг, байгууллага, хувь хүмүүс коронавирустэй тэмцэхэд зориулж Хятадын ард түмэнд хонь хандивлаж эхлээд байна. 

ТУХАЙЛБАЛ БИДЭНД ОЛДСОН МЭДЭЭЛЭЛД: 

  • Увс аймаг 1000 хонь, 
  • Булган аймаг 1500 хонь, 
  • Булган аймгийн АН 1500 хонь, 
  • Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь, 
  • Говь-Алтай аймаг 1111 хонь, 
  • Баян-Өлгий аймаг 1080 хонь,
  •  Баянхонгор аймгийн Галуут сум 300 хонь, 
  • Баянцагаан сум 100 хонь, 
  • АН-ын ЕНБД Ц.Туваан 30 хонь, 
  • Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20 хонь, 
  • Дорнодын Дашбалбарын сум 100 хонь, 
  • Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, 
  • Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20 хонь, 
  • Баян-Өлгийн аймгийн залуучууд 100 хонь,
  • Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3 хонь, 
  • Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10 хонь, 
  • АН-ын гишүүн Ц.Жадамба 10 хонь, 
  • АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10 хонь, 
  • Иргэн Г.Дамбадаржээ 10 хонь, 
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 200 хонь,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь, 
  • Завхан аймаг 2234 хонь,
  • Ховд аймаг 1000 хонь, 
  • Сүхбаатар аймаг 2000 хонь тус бүр хандивлахаа мэдэгдээд байна.

Дээрх мэдээллээс үзвэл өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдсэн 30 мянган толгой хониноос 14,846 /арван дөрвөн мянга найман зуун дөчин зургаа/ хонь нь манай иргэд, байгууллагын хандиваар бүрдээд байна. 

Сонирхуулахад, Зарим иргэд, байгууллагууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаатай утсаар холбогдож, хэдэн тооны хонь хандивлах болсноо дуулгаж, бүртгүүлж байгаа ажээ. Харин айлчлалын өмнө 30 мянган толгой хонь "бүрдүүлэх" үүрэг хүлээгээд байсан Засгийн газар одоо иргэдийн хандиваар өгч байгаа хонин сүргийг "цуглуулах" үүргийг давхар хүлээх болсон байна.