Агаарын дүүжин зам барих ажлын хүрээнд газар чөлөөлөлт удахгүй хийгдэж эхэлнэ

Агаарын дүүжин зам барих ажлын хүрээнд газар чөлөөлөлт удахгүй хийгдэж эхэлнэ

Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл хариуцсан ажлын багийн хурал өнөөдөр /2020.03.02/ боллоо. Уг хурлаар газар чөлөөлөх ажил удахгүй хийгдэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх

“Төслийн зээлийн хэлэлцээр ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар орно. Хуралдаанаар дэмжигдвэл Сангийн сайд болон БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж төлөвлөгөө ёсоор инженерийн ажил хийгдэнэ. Удахгүй төслийн бэлтгэл ажлыг хангах явцад газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ” гэв.

Энэхүү төслийн инженерийн ажлыг Пома групп хийх юм. Мөн агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын дагуу геологийн судалгаа хийгдэх ба ажлын зургийг батлуулах, 200 метр тутамд өрөмдлөг хийж, хөрсний судалгаа хийх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.