“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “Тод каннам” эмнэлгээр үйлчлүүлсэн 29 настай эмэгтэй хагалгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.02/12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн заалтаар шүүх юм.

“Тод каннам” эмнэлэг нь гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлгүй, мөн эмч нь тусгай эрхгүй байсныг НМХГ-аас тухайн үед мэдээлж байсан билээ.