Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэлд Монгол, БНХАУ-д төдийгүй олон улсын анхаарлын төвд байна.
Тэгвэл тус айлчлалын үеэр олны анхааралд өртөлгүй өнгөрсөн нэг зүйл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд “1959 онд Бээжин дэхь Монголын Элчин сайдын яаманд зохион байгуулсан төрийн хүлээн авалтад Ши Жиньпиний аав Ши Жунсюнь шадар сайд байхдаа уригдан оролцож байх үеийн зураг”-ийг дурсгал болгон өгсөн байна.
Энэхүү хүндэтгэлийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “надад байхгүй зураг байна” хэмээжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир энэ тухай өөрийн твиттер хуудастаа:
1959 онд Бээжин дэхь Монголын ЭСЯ-нд зохион байгуулсан төрийн хүлээн авалтанд Ши Жиньпиний аав Ши Жунсюнь шадар сайд байхдаа уригдан оролцож байх үеийн зургийг дурсгал болгон өгсөн. Энэ зургийг үзээд тэрээр “надад байхгүй зураг байна” хэмээн дурссан. https://t.co/DqIPCO1vWw
— Shijir Ulziikhuu (Шижир Өлзийхүү) (@shijir_ok) February 28, 2020