Бага насны хүүхдээ түрээсийн байранд хаяад сураггүй алга болсон хэрэг гарсан талаар С1 телевиз өчигдөр /2024.12.03/ сурвалжилга мэдээлэл бэлтгэсэн байна. Тодруулбал, нийтийн байранд амьдарч байсан нэгэн эмэгтэй "хүүхдийг минь харж байгаач, манай нөхөр гадаадад байдаг" хэмээн хэлж 4 сартай хүүхдээ бусдад үлдээгээд сураггүй алга болсон байна. Харин хүүхдийг түр хамгаалах байранд, улсын хамгаалалтад аваад байгаа бөгөөд асрамжийн төвд шилжүүлэх гэхээр тус төвүүд ачаалал ихтэй, ор байхгүй гээд тус дөрвөн сартай хүүхдийг хүлээж авахгүй байгаа талаар албаны хүн ярилцлага тодруулга өгчээ.
ВИДЕО:
4 сартай хүүгээ төрүүлсэн ээж нь түрээсийн байранд хаяад сураггүй алга болжээ.Нярайн сувиллуудад ор байхгүй учир хүүг авах газар олдохгүй байна.Одоогоор Баянгол дүүргийн хүүхэд хамгааллын байранд нэг сар болжээ.Хүүгийн эмээг олсон ч хүүг асрах эрхээс татгалзсан байна.Өргөж авах… pic.twitter.com/1tJK1ZCWMR
— ℕ𝕚𝕜𝕦 🦋 (@niku_enkhbat) December 2, 2024