Хөгжлийн банкны хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хөгжлийн банкны хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Улсын дээд шүүхэд өчигдөр /2024.12.02/ Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл шүүх хуралдаанд оролцогчдын бүртгэлийг өнөөдөр /2024.12.03/ Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэж эхэлжээ.

Танхимын зай талбай, багтаамжаас шалтгаалан гомдол гаргасан иргэдийг танхимаар, тайлбар хэлэх шүүгдэгч нарыг цахимаар оролцуулж байгааг шүүгч хэлсэн юм.

Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар хоёр өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн байна. Нийт 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан өчигдөр оройн 20:00 цагт завсарласан билээ. 

 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө