СХД, 33-р хорооны 12-36 тоотод оршин суудаг, тус дүүргийн 122-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Оюунцэцэг нь энэ сарын 21-ны өдрийн өглөө хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайж байсан юм. Тэгвэл хуулийн байгууллагаас охины явсан газар, маршрутыг тогтоосон бөгөөд одоогоор үргэлжлүүлээд олж тогтоох ажлыг зохион байгуулж байгаа аж.