Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж, тус холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болсон юм.
Шинэ ерөнхийлөгчид тод манлай уяач П.Энхмөнх, Д.Дагвадорж, манлай уяач Б.Нямжав нар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс Д.Дагвадорж 65.6 хувийн саналаар сонгогджээ. Тус хурлаар мөн морин уралдааны дүрмийн өөрчлөлт, хэрэгжилтийг хэлэлцсэн байна.