Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Энхмөнх, Д.Дагвадорж, Б.Нямжав нар тус бүр 150 саяын дэнчин тавьж, нэр дэвшсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл нэр дэвшигч П.Энхмөнх нь дөнгөж сая нэрээ татлаа. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү нэрээ татаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ташрамд өгүүлэхэд, ММСУХ-ны наймдугаар их хуралд 550 уяач төлөөлөгч оролцож байгаа юм.