Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Энхмөнх, Д.Дагвадорж, Б.Нямжав нар тус бүр 150 саяын дэнчин тавьжээ

Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Энхмөнх, Д.Дагвадорж, Б.Нямжав нар тус бүр 150 саяын дэнчин тавьжээ

Морин спорт уяачдын холбооныхон өнөөдөр /2024.12.02/ Төрийн ордонд хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 

Холбооны ерөнхийлөгчийг сонгох хурал дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаад Монгол Улсын тод манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх, Монгол Улсын тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж, Монгол Улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжав нар ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл тухайн нэр дэвшигчид Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас тогтоосон дэнчинг гэрээний дагуу байршуулсан байна. Тухайн дэнчин нь 150 сая төгрөг байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Товчхондоо, Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Энхмөнх, Д.Дагвадорж, Б.Нямжав нар тус бүр 150 сая төгрөгийн дэнчин тавьж, нэр дэвшиж байгаа аж.