Ч.Болд: Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой

Ч.Болд: Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр /2024.12.02/ хуралдаж байна. Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд аудит дүгнэлт хийсэн бөгөөд нийслэлийн төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд энэ талаар мэдээлэл өглөө.  

Тэрбээр, нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах дараах боломжууд байна гэв. 

-ТООЦОО СУДАЛГААГҮЙ, НОТЛОХ БАРИМТААР ДЭМЖИГДЭЭГҮЙ 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ТӨЛӨВЛӨГДСӨН БАЙНА-

Нийслэлийн засаг даргын тамгын газрын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй 2.1 их наяд төгрөгийн арга хэмжээ төлөвлөгдсөн байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая, нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг, ах дүү найрамдалт харилцаат хотуудтай хамтран худалдаа эдийн засгийн олон улсын арга хэмжээ зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна гэв. 

-ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ ДАВХАРДСАН АРГА ХЭМЖЭЭНД 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ-

Мөн нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд нотлох баримтаар дэмжигдээгүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 сая төгрөг, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэхэд 200 сая төгрөг, бусад арга хэмжээний зардалд 2.9 тэрбум төгрөг, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд 200 сая төгрөг төсөвлөсөн байна гэв. 

-НЭГ УДААГИЙН ШИНЖТЭЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ҮРЭЛГЭН ЗАРДАЛД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН БАЙНА -

Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тухайлбал, шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая төгрөг, бүтээлч хот төслийг хэрэгжүүлэхэд 950 сая төгрөг, мэргэжлийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая төгрөг, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая төгрөг, эх орон сурагч аян хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг, нийслэлийн өмчийн үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх нэршилтэй 9 тэрбум төгрөг төсөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдээгүй, нэршил, хуваарилалт зориулалт тодорхойгүй байна гэлээ. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө