НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Хуралдааны үеэр Үндэсний аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газраас дүгнэлтээ танилцуулсан бөгөөд үр ашиггүй зардлуудыг танаж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлт танилцууллаа. Тухайлбал, 2024 оны 12-р сарын 31-ний өдөр Төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэх нь зүйтэй гэв.
Мөн нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд, “Талбай дээр жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүнд зарцуулагддаг 400 сая төгрөг бол үр ашиггүй зарцуулалт. Тиймээс хэмнэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.