"Нийслэлийн захиргааны 30 албан хаагчаас 0.8 тэрбум төгрөгийн авлага авч нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой байна" гэв

"Нийслэлийн захиргааны 30 албан хаагчаас 0.8 тэрбум төгрөгийн авлага авч нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой байна" гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр /2024.12.02/ хуралдаж байна. Энэ үеэр нийслэлийн төсвийн төсөлд нийслэлийн аудитын газар дүгнэлт хийснийг нийслэлийн төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд танилцуулсан юм.

Тэрбээр, "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар тогтоол Нийслэлийн засаг даргын 2017 оны А122 дугаар захирамжаар Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан Буянт-Ухаа-1 хорооллоос 1348 м.кв талбайтай 30 айлын орон сууцыг 1.7 тэрбум төгрөгөөр үнэлж нийслэлийн өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөнд бүртгэсэн байна. Нийслэлийн нутгийн захиргааны 15 албан байгууллагын 30 албан хаагчид дээрх орон сууцыг хуваарилж, 2015 онд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчдад орон сууц  худалдах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр орон сууцны төлбөрийг 2020 онд бүрэн төлөх байсан боловч 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 0.8 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгааг бүрэн барагдуулснаар нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна гэв.