БНСУ-д машины үйлдвэрт ажиллаж байсан 30 орчим настай монгол залуу үйлдвэрийн осолд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Уг монгол залуу нь одоогоос 27 жилийн өмнө Монголоос Солонгост цагаачилж, “Бүртгэлгүй цагаач хүүхэд” болон амьдарч байсан ч энэ жил ажилтай болж, тогтвортой оршин суух эрх авсан залуу ажилчин байжээ. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өгсөн албан ёсны мэдээллээр, Жооллабук-до мужийн Гимже хотод байрлах тусгай зориулалтын автомашин үйлдвэрлэгч "HR E&I" компанийн ажилтан Кан Тэ Ван (32 настай, Монгол нэр нь Тайван) энэ сарын 8-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 тоннын даацтай тоног төхөөрөмж хийж байх явцдаа тоног төхөөрөмжийн хооронд тээглэн эмнэлэгт хүргэгдэн ч харамсалтайгаар нас барсан гэх албан мэдээллийг өглөө.
Тэрбээр 1997 онд таван настай байхдаа ээжийнхээ хамт Солонгост цагаачилж очсон бөгөөд бичиг баримтгүй цагаач хүүхэд байжээ. Улмаар өнгөрсөн сарын 9-нд “Цагаач иргэдийн хүний эрхийн судалгааны хүрээлэн”-д өгсөн ярилцлагадаа, “Дунд ангид байхдаа найзтайгаа муудалцсан, манай найзын эцэг эх цагдаа дуудсан гэсэн. Манай ангийн багш "Хэрэв цагдаа нар чам дээр ирвэл чамайг Солонгосоос хөөж магадгүй" гэж хэлсэн. "Би тэгэхэд л анх удаа оршин суух эрхгүй хүүхэд байснаа мэдсэн" гэж хэлж байжээ. Улмаар түүний талаарх нэвтрүүлгийг БНСУ-ын JTBC телевизээр цацагджээ.
ВИДЕО: