Хорих ангид амиа алдсан хуульч Л.Бямбаа агсны хэрэгт дөрвөн хүнийг шүүнэ

Хорих ангид амиа алдсан хуульч Л.Бямбаа агсны хэрэгт дөрвөн хүнийг шүүнэ

Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд түүнийг эрүүгийн хоёр хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг.

Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр амиа алдсан байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.