Монгол дахь Америкийн худалдааны танхимаас жил бүр зохион байгуулдаг "CSR Awards Night" арга хэмжээний үеэр "CSR Leadership" шагнал буюу “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага”-аар ХААН Банкийг 3 дахь удаагаа шалгаруулан өргөмжиллөө.
Энэхүү арга хэмжээний хүрээнд нийгэмд үзүүлсэн нөлөөлөл, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, инновац болон тогтвортой хөгжлийн чиглэлээр шилдгүүдийг тодруулан шагнал гардуулж, бизнесийн сайн сайхан болон тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг онцолсон юм.
ХААН Банк 2007 онд хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг байгуулсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд тус сангаараа дамжуулан нийт 525 төсөл, хөтөлбөрийг 13,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, олон мянган хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирч, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит үр дүнг бий болгож ирсэн билээ.
Тухайлбал, ХААН Банк сан эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн хөгжил, байгаль орчин, спорт зэрэг салбар бүрд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдүүдийг амжилттай хэрэгжүүлснээс "Хавдрын эсрэг үндэсний аян", "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян", "ХААН Банкны ой", 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүрэгт барьж байгуулсан 3×3 сагсан бөмбөгийн талбай, "Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр" зэрэг нь хэдийнэ бодит үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээгээд буй.
ХААН Банк цаашид Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын бодлогоо өргөжүүлж, байгаль орчин, эдийн засаг, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг улам бататган, Монгол Улсад төдийгүй бүс нутагтаа сайн жишээг түгээх зорилт тавин ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк