Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүх яг одоо хянан хэлэлцэж байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд өнөөдөр 09 цаг 13 минутаас хэлэлцэж эхэлсэн байна. Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн оролцож байгаа бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байгаа аж.