Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хууль бус үйлдлийг илрүүлэх гэх мэт олон зорилгын хүрээнд автобуснуудад хяналтын камер суурилуулсан байдаг.
Тэгвэл энэ сарын 20-ны орой 21.00 цагийн үед Ч:58 чиглэлийн 1-149 автобусанд явж байсан иргэн автобусны суудлын зөөлөвчийг авч явсан хэрэг гарчээ. Тус хүний бичлэг бүрэн эхээрээ байгаа тул таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд хэлж, буцааж өгөхийг сануулахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. Мөн цаашид хууль бус үйлдэл, ажил үүргээ хууль, дүрмийн дагуу хийж гүйцэтгэж байгаа жолооч нарыг харааж, доромжилсон иргэдийн бичлэгийг ил гаргаж, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгээ мэдэгджээ.