Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар аймаг, нийслэлийн байгаль орчны газартай хамтран шалгалт явуулжээ.
Хамгаалалтын болон хүн амын ундны усны төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Шалгалтад хамрагдсан 325 байгууллагын 111 нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгүй, 103 нь ус, рашаан ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Улсын байцаагчид хяналт илэрсэн нийт зөрчлийн 107 буюу 66.8 хувийг арилгуулж, нийт 112 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, 59 сая мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажиллав.
Улсын хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулж, Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний акт болж албажуулсан 7 аймаг, ИТХ-ын тогтоол гаргуулж батлуулсан 7 аймаг, хамгаалалтын бүс тогтоогоогүй 8 аймаг байгааг хяналт шалгалтаар тогтоолоо. Хамгаалалтын бүс тогтоосон газар хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог.