Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,  Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.