УОК: Нийслэл рүү орох замыг өнөөдөр нээх саналыг ДЭМЖСЭНГҮЙ

УОК: Нийслэл рүү орох замыг өнөөдөр нээх саналыг ДЭМЖСЭНГҮЙ

Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. 

ХУРАЛДААНААР 

1. Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ

2. Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал

3. Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ

4. Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ дундаа Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08.00 цагт нээх байсныг наашуулж өнөөдөр нээх асуудлыг хэлэлцсэн ч Улсын онцгой комиссын гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. 

Тодруулбал, Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг энэ сарын 03-ны өдрийн 06.00 цагт нээхээр шийдлээ.